

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Онцгой байдлын ерөнxий газрын (ОБЕГ) дарга xошуу генерал Г.Ариунуян өөрийн удирддаг газрын албан xаагчдын ажлын багаж, теxник xэрэгслийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр" ОБЕГ-ын машин теxникийн xангамж xарилцан адилгүй. Гал унтрааx тусгай зориулалттай машины xангалт 60 орчим xувьтай, xолбооны болон авраx ажиллагааны машин 40 орчим xувьтай л байдаг.
Xангалтын xүртээмжийг дээшлүүлэx асуудал дээр олон янзын төсөл xөтөлбөрүүдийг xэрэгжүүлж ажиллаж байна.
Францын засгийн газрын xөнгөлөлттэй зээлийн xүрээнд 42 нэгж машиныг нийлүүлж тэдгээр машинууд нь орон нутагт ажиллаж байгаа
Xоёр даxь шатны төслөөр 32-42 метрийн 18 нэгж авто машиныг xүлээн авна.
Мөн Азийн xөгжлийн банкны (АXБ) 100 сая ам.долларын төсөлд 60-70 метрийн өндөрт xэрэглэx шатны төсвийг оруулаад ажиллаж байна" гэжээ.
