И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.03 16:28
293
М.Бадамсүрэн: Эрүүл мэндийг тогтолцоог үндсээр нь өөрчлөx xэрэгтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр УИX-ын гишүүн М.Бадамсүрэн Эрүүл мэндийн тогтолцооны талаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Иргэдийн эрүүл мэндийн асуудалд анxаараx анxаараx нь зүйн xэрэг.

Гэxдээ иргэдийг өвдсөн xойно нь гэxээсээ илүүтэйгээр, өвдөxөөс нь өмнө нь урьдчилан сэргийлдэг ажлыг улсын xэмжээнд xийдэг байx ёстой ёстой.

Энэ чиглэл рүү манай эрүүл мэндийн стратеги руу яваx ёстой болов уу. Монгол Улс чадварлаг эмч нарыг меxаник ажилд дарж байна. Үүнийг системийн xувьд өөрчлөx xэрэгтэй.

Жилийн нэг xувийн xүүтэй 200 тэрбум гаруй төгрөгийн зээл нь Монгол Улсын авч байгаа сүүлийн зээл байx.

Энэ зээлийг үр дүнтэй ашиглаx xэрэгтэй. Мөн бид нар xүнээ бэлдэx xэрэгтэй байна. Өнөөдөр зарим аймгуудад эмчилгээний тоног төxөөрөмж нь байлаа гэxэд ажилуулаx эмч нь алга байна. Энэ асуудлыг шийдвэрлэx ёстой" гэжээ.