Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.06.03 17:38
303
Э.Болормаа: Зээлийн хүүг урьдчилж авахгүй байх заалтыг оруулж байгаа

УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тодрууллаа.

Тэрээр, Өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал дэмжигдлээ. Энэ 5 дахь өдөр нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудал үргэлжлэн хэлэлцэгдэнэ. Иргэдэд хэрэгтэй маш олон заалт орсон.

Үүний нэг жишээ нь, Аливаа зээлийн хүүг урьдчилж авахгүй байх гэх заалтыг оруулж байгаа.

Энэ мэтчилэн өдөр тутамд хэрэгтэй олон заалтууд байгаа. Хүү, төлбөр тооцоог үнэн зөв бодитоор мэдээлэх ёстой. Заавал сараар гэхгүй жилээр бодит өртгийг гаргах ёстой. 

Сарын 1 хувийн хүү 12 сараар 12 хувийн хүү болно гэхээр 1-ээс бодогдохоор 5 болдог. Ипотек дээр шимтгэл гэх зүйл гарч ирдэг. Энэ мэт бүх зүйлийг эхэнд нь бодитоор мэдээлэх үүрэгтэй. Банк болон банк бус бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл сайтай байгаа. Гэтэл иргэн мэдээлэл байхгүй. 

Өнөөдөр манай улсад зээлгүй хүн байхгүй. Банк бус дээр түрүүлж төлөхийг зөвшөөрдөггүй тохиолдол байдаг. Ийм гомдлуудыг манай ажлын хэсэг судалгаан дундаа олж харсан. 

Шууд дамжуулалт: