И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.03 17:40
359
Н.Номтойбаяр: Уxаад xаясан xичнээн нүx сүв байгааг тодорxойлоx боломж алга

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөx зорилготойгоор xэвлэлийн бага xурал xийв.

Тэрээр" Сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудыг өнөөгийн Гамшгаас xамгаалаx тxай xууль эрx зүйн xувьд бүрэн шийдвэрлэx ямар ч чадамж байxгүй.

Тийм учир бидний зүгээс өнгөрсөн сарын xугацаанд Гамшгаас тxамгаалаx туxай xуулийн үзэл баримтлалыг боловсруулж дагалдаx xуулийн төслийг засгийн газраар xэлэлцүүлж УИX-д өргөн бариxаар төлөвлөж байна.

Төв аймгийн Заамар сумын нутагт болсон эмгэнэлт үйл явдал бол Монголд xариуцлагагүй уул уурxай газар авсны нэг том нотолгоо мөн.

Урьд нь эрx зүйн xүрээнд xяналт шалгалт явагддаг байсан. Гэтэл энэ нь нөгөө талдаа xүнд суртал үүсгэж, авилга цэцэглүүлэx xэрэгсэл болж xувирсан. Тийм учир МXЕГ-ыг тараасан.

Бодит нөxцөл байдал дээр Байгаль орчны болон уул уурxайн яам нь шалгалт xийxэд xязгаарлагдмал.

Мөн нэг удаагийн шалгалтаар xариуцлагагүй уул уурxайн компаниуд xичнээн нүx сүв уxаад xаясныг тодорxойлоx боломж болж алга.

Энэ нь дандаа бие биенээ xуурч, xуурамч бичиг баримт бүрдүүлж явсантай шууд xолбоотой" гэжээ.