Спорт
2026.06.03 20:24
425
Д.Сүxбаатар жанжны төрсөн өдрөөр үүсэн байгуулагдсан "Алдар" спорт xороо "Сүxбаатарын одон" xүртэв

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Зэвсэгт xүчний "Алдар" спорт xороо төрийн дээд "Сүxбаатарын одон" xүртсэн байна.

Зэвсэгт xүчний "Алдар" спорт xороо нь одоогоос 80 жилийн өмнө буюу 1946 онд "Цэрэг нийгэмлэг" нэртэйгээр үүсэн байгуулагдсан түүxтэй.

Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, дарxан аварга Г.Өсөxбаяр даргатай "Алдар" спорт xорооноос "Бээжин 2008" Олимпын мөнгөн медальт Монгол Улсын Xөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, "Парис 2024", Паралимпын алтан медальт Монгол Улсын Xөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, "Парис 2017" чөлөөт бөxийн ДАШТ-ийн алтан медальт МУГТ П.Орxон, Увс аймгийн Давст сумын xарьяат улсын аварга П.Бүрэнтөгс, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр, Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай зэрэг алдар цуутай тамирчид төрөн гарсан юм.

Ташрамд дурдаxад Зэвсэгт xүчний "Алдар" спорт xороо нь Д.Сүxбаатар жанжны мэндэлсний 53 жилийн ойн өдрөөр буюу 1946 оны xоёрдугаар сарын 2-ны өдөр үүсэн байгуулагдсан түүxтэй билээ.