

Монголын автомашины салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ болох Ulaanbaatar Auto Show 2026 энэ оны 6 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Мишээл Экспо Үзэсгэлэнгийн Танхимд зохион байгуулагдах гэж байна.
10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус авто шоу нь энэ жил “Энэ бол өөр” уриан дор автомашины шинэ загвар, дэвшилтэт технологи, санхүүгийн шийдэл, lifestyle бүтээгдэхүүн үйлчилгээ, карьерын боломжуудыг нэг дор цогцлоосон өргөн хүрээний арга хэмжээ болохоороо онцлог юм.

Албан ёсны брэндүүд, шинэ загварууд, шинэ технологи нэг дор
Ulaanbaatar Auto Show 2026-д автомашины салбарын албан ёсны дистрибьютор брэндүүд, санхүүгийн байгууллагууд, авто тоноглол, дагалдах хэрэгсэл, шинэ технологийн бүтээгдэхүүн, off-road болон аяллын бүтээгдэхүүн үйлчилгээний байгууллагууд оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр зочид:
- Албан ёсны дистрибьютор брэндүүдийн шинэ загваруудтай танилцах
- Цахилгаан болон дэвшилтэт технологийн автомашинуудыг үзэх
- Банк, санхүү, лизингийн тусгай нөхцөлүүдтэй танилцах
- Off-road, аялал, lifestyle бүтээгдэхүүнүүдийг сонирхох
- Автын дагалдах хэрэгсэл, арчилгааны шийдлүүдтэй танилцах
- Өөрт тохирох автомашин, бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос харьцуулан сонгох боломжтой.
Энэ жилийн арга хэмжээнд Hyundai, Nissan, Infiniti, Jeep, BYD, RAM, INEOS, Ford, Mercedes-Benz, Toyota, Lexus, Porsche, Land Rover, BAIC, JMC, ZNA, ROX зэрэг олон улсын болон дотоодын төлөөлөл бүхий автомашины брэндүүд оролцох юм.
Зөвхөн автомашины үзэсгэлэн биш — experience, lifestyle, entertainment
Ulaanbaatar Auto Show 2026 нь уламжлалт автомашины үзэсгэлэнгийн хэлбэрээс илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж, зочдод зөвхөн машин үзэх бус, автомашины салбарын шинэ үеийн соёл, технологи, lifestyle experience-ийг мэдрүүлэх зорилготой.
Энэ удаагийн шоу нь автомашин сонирхогчид, шинэ машин худалдан авахаар төлөвлөж буй хэрэглэгчид, гэр бүл, залуус, бизнес эрхлэгчид болон салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон талт боломжийг нэг дор бүрдүүлж байна.
Platinum Sponsor — Голомт банк
Ulaanbaatar Auto Show 2026-ийн Platinum Sponsor-оор Голомт банк хамтран ажиллаж байна. Голомт банк нь авто шоуны хүрээнд автомашины санхүүжилт, лизингийн уян хатан нөхцөл, хүртээмжтэй шийдлүүдийг хэрэглэгчдэд танилцуулж, автомашин худалдан авах боломжийг илүү ойртуулахад дэмжлэг үзүүлж байна.

Automotive Open Job Fair 2026 анх удаа зохион байгуулагдана
Мөн энэ жилийн авто шоуны хүрээнд МАДА x Worki.mn хамтран Automotive Open Job Fair 2026-ийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь автомашины салбарын тэргүүлэгч компаниудад ажиллах, карьерын шинэ боломж хайж буй оюутан, төгсөгч, ажил хайгч болон салбараа өөрчлөхөөр төлөвлөж буй хүмүүст зориулагдсан юм.
Оролцогчид:
- Автомашины салбарын шинэ ажлын байруудтай танилцах
- Компаниудтай танилцах
- CV хэрхэн зөв бичих талаар зөвлөгөө авах
- Worki.mn дээр бүртгэл үүсгэн гарын бэлэг авах боломжтой.
Шинэ боломж, шинэ сонголт, шинэ мэдрэмж
10 жилийн турш автомашины салбарын хөгжил, шинэ загвар, шинэ технологи, хэрэглэгчийн сонголтыг нэг дор холбосоор ирсэн Ulaanbaatar Auto Show энэ жил илүү өргөн хүрээтэй, илүү шинэлэг, илүү өөр мэдрэмжээр эргэн ирж байна.
Автомашин сонирхогчид, гэр бүл, залуус, бизнес эрхлэгчид болон салбарын бүх оролцогчдыг Монголын хамгийн том авто шоуны нэг хэсэг болохыг урьж байна.
Ulaanbaatar Auto Show 2026
📅 2026.06.05–06.07
📍 Мишээл Экспо Үзэсгэлэнгийн Танхим
📞 9110-7711
Энэ бол өөр.
