Бусад
6 цагийн дараа
145
Монгол жолооч нарын орон нутгийн замд зорчих мэдлэг 70км/цаг хурдтай дүйцнэ

УИХ-ын гишүүн Ц.Туваан орон нутгийн замд мөрдөгдөж буй 80 км/цагийн хурдны дээд хязгаар өнөөгийн нөхцөлд нийцэж байгаа эсэх талаар асуухад албаныхан дараах тайлбарыг өглөө.

Орон нутгийн замд зорчиж буй тээврийн хэрэгслийн хурдны хязгаарыг тогтоохдоо жолооч нарын замын хөдөлгөөний мэдлэг, ур чадвар, замын орчны аюулгүй байдал, мөн осол мөргөлдөөний үед хүний амь насыг хамгаалах боломжтой хурд зэрэг гурван үндсэн хүчин зүйлд тулгуурладаг байна.

Тухайлбал, 2019 онд Азийн хөгжлийн банкны судлаачдын хийсэн үнэлгээгээр Монголын жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлага, эрсдэлийн үнэлгээ нь дунджаар 70 км/цагийн хурдтай аюулгүй зорчих түвшинд байна гэж дүгнэжээ. Зарим жолоочийн ур чадвар илүү сайн байж болох ч нийт жолоочдын түвшингээр авч үзвэл ийм үнэлгээ гарсан байна. Мөн хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед хүний амь насыг хамгаалах боломжтой хурдыг ойролцоогоор 80 км/цаг гэж үздэг аж.

Зуны улирал эхэлж, амралт зугаалгын үеэр орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэвч жил бүр хурд хэтрүүлснээс үүдэлтэй зам тээврийн осол, аваар тасардаггүй.

Хэдийгээр орон нутгийн замд мөрдөх хурдны дээд хязгаар 80 км/цаг боловч олон жолооч үүнээс давсан хурдтай зорчиж, урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргасаар байна.

Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан ноцтой ослууд гарсаар байгаа тул хурдны хязгаарыг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

 

аж.

Зуны улирал эхэлж, амралт зугаалгын үеэр орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэвч жил бүр хурд хэтрүүлснээс үүдэлтэй зам тээврийн осол, аваар тасардаггүй. Хэдийгээр орон нутгийн замд мөрдөх хурдны дээд хязгаар 80 км/цаг боловч олон жолооч үүнээс давсан хурдтай зорчиж, урд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргасаар байна. Үүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан ноцтой ослууд гарсаар байгаа тул хурдны хязгаарыг чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.