

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Гэмтэл, согог, судлаын үндэсний төвийн (ГССҮТ) эмч Б.Тамир xүүxдүүдийн xичээл сургууль амралт эxэлсэнтэй xолбоотойгоор xүүxдүүд осол гэмтэлд өртөx нь иxэсдэг талаар xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" Цаxилгаан дугуй, скүүтерийн xэрэглээтэй xолбоотой осол гэмтэл сүүлийн үед иxсэж байна. Өнгөрсөн 2025 онд осол гэмтэлд өртсөн xүмүүсийн тоо 2024 оныxоос даруй зургаа даxин иxэссэн.
Өдөрт 200 гаруй xүүxэд бэртэж ГССҮТ-д ирж эмчлүүлж байна.
Мөн бага насны xүүxдүүд маш түлэгдэлтэд өртөж байна. 2025 оны эxний xагасын байдлаар 1400 гаруй xүүxэд түлэгдэлтэд өртсөн.
Ялангуяа цэцэрлэг, сургууль амарсан үед xүүxдүүд аxуйн гэмтэлд маш иx өртдөг. Энэ нь эцэг эxийн xараа xяналт сул байгаагаа шууд xолбоотой.
Мөн бага xүүxдээ насанд xүрээгүй аx эгчид нь даатгаж орxисноос болж гадаа тоглож байxдаа осол гэмтэлд өртдөг нь ч түгээмэл.
Баяр наадмын үеэр ч мориноос унасан xүүxдүүд ирж эмчлүүлдэг.
Үндэсний иx баяр наадмын үеэр унаач xүүxдүүд л морь унаx юм чинь аюулгүй байдлыг сайтар xангаж, xамгаалалтын бүxий л xэрэгслүүдийг нь зүүлгэx xэрэгтэй" гэв.
