

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэлийг намын Нарийн бичгийн даргаар томилсон байна. Хотын дарга болсон Б.Пүрэвдагвын оронд Л.Дашдэмбэрэл нарийн бичгийн даргаар ажиллана.
Л.Дашдэмбэрэл Монголын дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэдэг гол цөм байж ирсэн МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгссөн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.
МАН-д 15 жилийн өмнө элссэн, 2019 онд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийслэлийн аудит, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсролын яамны мэргэжилтнээс эхэлж, хотын боловсролын газрын дэд, ХХҮЕГ-ын даргаар ажиллаж байсан намтартай юм.
