

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах хэлэлцүүлэг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар өрнөж байна. Энэ үеэр УИХын гишүүн П.Наранбаяр хуулийн төлсийг дэмжиж байгаагаа илэрхийлж, зарим заалтыг анхаарах шаардлагатайг санууллаа.
Тэрээр хэлэхдээ “Скүүтерийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах, зогсоолд зогсоох гэх мэт харилцааг зохицуулах нь зөв. Явган хүний аюулгүй байдлыг хангах дүрэм журамтай байхыг дэмжинэ. Гэхдээ дэмжиж болохгүй зарим заалт ороод ирж байна.
Скүүтерийг мопедтой ижил хэмжээнд 50 км.ц-ийн хурдтай явахыг зөвшөөрчээ. Өнөөдрийн скүүтерийн хурдны дээд хэмжээ 22 км.ц байгаа. Гэтэл 50 руу оруулж зөвшөөрөх нь туйлын аюултай.
Скүүтер унахын тулд сургалтад сууж, үнэмлэх авдаг болох нь. Хуулийн төслийн 12 ш1.3
Скүүтерээ бүртгүүлэн номер авдаг болох нь. Хуулийн төслийн 13 ш2.2.
Скүүтерээ техник оношилгоонд хамруулдаг болох нь. Хуулийн төслийн 13 ш2.3
Ийм заалтуудыг дэмжих боломж алга.” гэв.
