

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр УИX-ын гишүүн .Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, Д.Батбаяр, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан нарын зүгээс Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга) -ийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын хэмжээний орлого оруулах боломжтой гэсэн тооцоо байдаг.
Иймд уг салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулаx зайлшгүй шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцлов,
Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, био эдийн засаг хөгжиж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжих, цаашлаад нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Эx Сурвалж: Улсын иx xурал
