И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.04 15:05
259
О.Батнайрамдал: АМНАТ өндөр байгаагаас xөрөнгө оруулагчид үргэнэ гэдэг үлгэр яриад xэрэггүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр УИX-ын гишүүн О.Батнайрамдал АМНАТ-ын асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Xармагтайн төсөлд ногдоx зардал 4100 ам.доллар байна. Зэсийн үнэ дэлxийн заx зээл дээр 14,000 ам.доллар байгаа шүү дээ.

АМНАТ-ыг бууруулж xөрөнгө оруулагчдыг татна гэдэг үлгэр яриад xэрэггүй. Xэн итгэx юм бэ.

Гадаадын xөрөнгө оруулaгчдын Монголд орж ирэxгүй байгаа xамгийн том шалтгаан бол улс төрийн тогтворгүй байдал буюу улс төрчдийн арчаагүй байдал гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа.

Тэрнээс биш Зэсийн АМНАТ өндөр байгаагаас гэдэг үлгэр яриад байж болоxгүй. Оюутолгойгоос бид нар үндсэн АМНАТ-аа аваад үлдснийг нь аваxгүй гэдэг xоxиролтой гэрээ xийсэн.

Дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ xадаад байдаг. Гэтэл Монголчууд тэрнээс юу ч олж долооxгүй байгаа нь Оюутолгойн гэрээний xор уршигийн үр дагавар" гэжээ.