Бусад
1 цагийн өмнө
212
"Буузан тоглоом", "Цэлцэгнүүр тоглоом" хүүхдэд харшил үүсгэж байна

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд:

"Буузан тоглоом", "Цэлцэгнүүр тоглоом"-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, говдруу үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байна.

Тухайлбал Цогтцэций сумын сум дундын эмнэлэгт сүүлийн хоёр хоногт 6 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь өнөөдөр илэрсэн байна. 

Иймд хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байх, гэрт нь байгаа бол нэн даруй хэрэглэхгүй болгож, хаяхыг анхааруулж байна. 

Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.