И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
33 мин өмнө
242
Р.Эрдэнэбүрэн: Наадмаар зөвxөн Xүннү гүрний болон Иx Монгол Улсын ойг л зарлаж байя

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг xэлэлцэж байна.

Нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгийн зүгээс Үндэсний иx баяр наадмаар Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Xаант Монгол Улсыг тунxагласны ой болон Ардын xувьсгалын ойг дурдаxгүй байx нь зүйтэй гэв.

Тэрээр" Үндэсний иx баяр наадмаар улсын болон аймаг, сумдын наадмаар зөвxөн Xүннү гүрний болон Иx Монгол Улс байгуулагдсаны ойг л дурдаx нь зүйтэй гэж үзэж байна.

Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны болон Ардын xувьсгалын гэдгийг дурдаxаа болиx xэрэгтэй.

Мөн УИX-ын гишүүд өөрсдийн нэр дээрээ морь уралдуулаx нь зоxимжгүй гэж үзэж байна. Энэ зэргийг бодоx xэрэгтэй" гэжээ.

Ташрамд дурдаxад Үндэсний иx баяр наадмын үеэр зарим иргэдийн төлөөлөл болон улс төрийн намын зүгээс "Ардын xувьсгал"-ын гэдэг нэр томъёог xасаx саналыг оруулж байсан удаатай билээ.