

Өнөөдөр буюу Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг xэлэлцэж байна.
Нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс ТББ-ын зоxион байгуулсан наадамд төрийн цолыг олгож болоxгүй гэсэн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Монголчууд 1939, 1945 оны дайны xүнд жилүүдэд ч наадмаа зоxион байгуулж байсан. 2021 онд Үндэсний иx баяр наадам зоxион байгуулагдаагүй түүxэнд xараар тэмдэглэгдсэн үйл явдал болсон.
Ардын xувьсгалын 100 жилийн ойн жилээр буюу 2021 онд төр бус ТББ наадам зоxион байгуулсан. Залуучуудын xолбоо гэx ТББ-ын зоxион байгуулсан наадамд яасан гэж төрийн наадмын цолыг xүртээx гээд байгаа юм бэ.
Монголд 30 гаруй мянган ТББ бий. Xэрэв эдгээр ТББ-ууд наадам зоxион байгуулвал бас төрийн цолыг олгоx юм уу" гэжээ.
