Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Байгаль орчин
2026.06.05 08:36
267
Баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулаараа цас орно

2026 оны 06-р сарын 06-наас 2026 оны 06-р сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 7, 8-нд нутгийн баруун хагаст дулаарна.