

Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна
09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Хүүхдийн академик үгийн нөөцийг тогтоож, түвшинд оноох судалгааны I үе шатны баталгаажилтын ажлын үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг МУБИС-ийн хичээлийн А байранд болно.
09:30 цагт: Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган Төрийн ордонд болно.
11:00 цагт: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-д тусгагдсан олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдалд хийсэн дүгнэлтийг ХЭҮК-ын хурлын зааланд танилцуулна.
12:00 цагт: УДБЭТ-ын удирдлагаас олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлж, тус театрт хэвлэлийн хурал болно.
12:00 цагт: Жүжигчин Ш.Мөнхбаяр Д.Сүхбаатарын талбайгаас Улаанбаатар-Эрдэнэт рүү гүйхээр хөдөлнө.
13:00 цагт: “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах V чуулганы нээлт ХСҮТ-д болно.
14:30 цагт: Орос хэлний баяр РЦНК-д эхэлнэ.
16:00 цагт: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
-Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо болж байна.
-Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр Буянт-Ухаа спортын ордонд болж байна.
Үзэсгэлэн:
-Зураач, багш Д.Батнасангийн “Бага нас-2” үзэсгэлэн "Монгол арт" галерейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.
-“Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэн “Чингис хаан”үндэсний музейд энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.
-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
Эx Сурвалж: МОНЦАМЭ
