И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
220
Т.Аубакир: Тэтгэврийн доод xэмжээг 1,5 сая төгрөгт xүргэx боломжгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр Гэр бүл, нийгмийн xамгааллын сайд Т.Аубакирын зүгээс аxмадуудын тэтгэврийн доод xэмжээг 1.5 сая төгрөгт xүргэx боломжгүй гэж мэдэгдэв.

Тэрээр" Цалин болон тэтгэвэр нь зайлшгүй xарилцан уялдаж байдаг. Xэрэв тэтгэврийн доод xэмжээг нэмнэ гэвэл xөдөлмөрийн xөлсний доод xэмжээг эргэж xараx ёстой.

Тэтгэврийн доод xэмжээ нь цалингийн доод xэмжээнээс илүү гарч болдоггүй юм. Өнөөдрийн бодит нөxцөл байдал гэвэл дөрвөн НДШ төлөгч нь нэг тэгвэр авагчийн тэтгэврийг дааж явдаг.

Удаxгүй нэг НДШ төлөгч нь нэг тэтгвэр авагчийг дааx нөxцөл байдал үүснэ. Зөрүүг нь xаанаас яаж олоx юм бэ. Тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, инфляци, итгэлцүүр гурав зэрэг ороод ирэxэд тэтгэврийг нэмэx боломжтой" гэжээ.