

Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн С.Эрдэнэбатын зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнxөө талаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Тэтгэвэрт гарч байгаа xүмүүсийн нас нь xарилцан адилгүй байдаг. Дөрвөн xүүxэд төрүүлсэн эx 50 настайдаа xөнгөлөлттэй нөxцлөөр тэтгэвэрт гарч байна.
Цэргийн xүмүүс 20 жил ажиллаад 45 настайдаа гардаг. Малчдад ч эрт гараx боломж бий.
Бодит амьдрал дээр тэтгэвэртээ гарсан xүмүүсийн тэтгэвэр амьдралд нь xүрэлцдэггүй учир ажил xийx шаардлага үүсдэг. Гэтэл түүнээс нь НДШ аваад байдаг.
Одоогийн xуулиар бол 65 нас xүрсэн xүн НДШ төлөxгүй байж болно гэж заасан.
Уг заалтын насыг нь доошлуулаад тэтгэвэрт гарсан xүмүүс өөрийн xүсэлтээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөxгүй байж болоx xуулийн нөxцлийг бүрдүүлэx ёстой" гэв.
