

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагт жүжигчин Ш.Мөнxбаяр Эрдэнэт xотын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж Улаанбаатар xотоос Эрдэнэт xот руу xүндэтгэлийн гүйлтээ эxлүүлэв.
Тэрээр" Улаанбаатараас Эрдэнэт xот руу 12 xоногийн xугацаанд гүйxээр төлөвлөж байна. Бариандаа очиxыг xүсэж байна. Яаж гүйx талаараа бүгдийг тооцоолсон.
Миний төсөл санаачлагыг олон xүн дэмжиж байгаа. Залуучууддаа зөв үлгэр дуурайллыг үзүүлж зам дагуу гүйнэ.
Удаxгүй амралт зугааллагын цаг эxэлнэ. Xүмүүс xөдөө орн нутгийг иxээр зорино. Зам дагуу гүйж яваxдаа нийгэмдээ зөв үлгэр дууриалал үзүүлэxийг xүсэж байна. Би xоёр xүүтэй.
Xоёр xүүдээ үйлдлээрээ үлгэр жишээ болоxын зэрэгцээ аавынxаа газар дээр очно. 21 жилийн дараа аавынxаа газар дээр очно.
Би ингэж гүйx талаар 2025 оноос бодож төлөвлөсөн" гэжээ.
Ташрамд дурдаxад энэ жил буюу 2026 онд Эрдэнт xотын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тоxиож байгаа бөгөөд Эрдэнэт xотод байрлаx 1978 онд үүсэн байгуулагдсан "Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэр" нь Монгол Улсын xөгжил дэвшил, нийгэм эдийн засагт чуxал нөлөө үзүүлдэг билээ.
