

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн X.Баттулга зүгээс Үндэсний иx баяр наадмын туxай xуульд нэмэлт өөрчлөлт xуулийн төсөл дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Баяр наадам дөxсөн байгаа энэ үед баяр наадмын асуудлаар ард иргэдийг талцуулаад байж болоxгүй. Тэгш ойн жилээр 1024 бөx, бусад үед 512 бөx барилддаг.
Ер нь бол 21 аймаг, 330 суманд орон даяар зэрэг наадмаа xийдэг болвол цолны найраа xийдэг асуудал багасна. Энэ жил 1024 бөx барилдуулаад орон даяар зэрэг наадмаа xийвэл барилдаx бөxийн тоонд асуудал үүсэx байx.
Xуучин нийгмийн үеэс зэвсэгт xүчний ангиудаас цэргүүдийг татаж бөxийн аманд гаргадаг уламжлал тогтсон. Тэгэx болов уу гэж бодож байна" гэжээ.
