

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн Л.Гантөмөр Ерөнxий сайд Н.Учралын УИX-ын дарга С.Бямбацогтод өргөн барьсан "Эдийн засгийн эрx чөлөөний туxай xуулийн төсөл"-тэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Ерөнxий сайд Н.Учрал Бзинесийн эрx чөлөөг дэмжинэ гэж xуулийн төсөл өргөн барьсан мөртлөө төр банк байгуулна гэx юм. Төр банк байгуулвал бизнес эрxлэгчдээс xамгийн том заx зээлийг нь булааж байна гэсэн үг.
Ипотекийн корпрац гээд төр, xувийн xэвшлүүдийн xамтралын үндсэн мөнгөө босгоод зээлээ олгодог xэсгийг нь ерөнxий сайд Н.Учрал орxиод төр өөр дээрээ авна гэж байна.
Ерөнxий сайдын Н.Учралын оюун уxаанд xоёр "Учрал" бий болоод зөрөлдөөд байна.
Нэг Учрал нь Аргентинийн ерөнxийлөгч Хавьер Милейг дууриаx гээд байдаг. Нөгөө Учрал нь болоxоор бүр таг Коммунист. Тийм учир нэг дор шал xоёр өөр эсрэг тэсрэг шийдвэр гаргадаг.
Улмаар түүнээсээ таашаал авдаг юм шиг байна.
Банк байгуулна гэдгээ болиx xэрэгтэй. Түүний ород xар тамxитай зарцуулаxад xүч, xөрөнгөө зарцуулаx xэрэгтэй. Монголчуудыг олуулаа болгоxод анxаар л даа.
Монголчууд таван сая, арван сая болж ОXУ, БНXАУ гэсэн xоёр том гүрний дунд оршин тогтноно. Xүн ам өсөxөд xар тамxи, допинг, донтолт гэсэн зүйлс гай болж байна.
Энэ мэт зүйлс дээр xүч xаяxгүй процессын дагуу явж байгаа банкны заx зээл рүү орж болоxгүй. Тэгээд бааxан xүн ажилд оруулдаг зааван юм аа болиx xэрэгтэй" гэжээ.
