Засгийн газар
2026.06.05 16:57
480
Б.Уянга: О.Батнайрамдал гишүүний зэс үнэтэй байна гэсэн нь үнэн

2021 оноос Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэн энэ чиглэлээр ажиллаж, нэлээд судалгаа хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийг салбарын онцлогт нь нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байх үед улсын төсвийг бүрдүүлэх нэрийдлээр тогтоосон АМНАТ-ын хэмжээг буруу хэрэглэснээс болж өнөөдөр суурь АМНАТ-ын 5 хувь дээр нэмэгдэл 15 хувь болж, нийт 20 хувийн АМНАТ-ийг ганцхан Эрдэнэт үйлдвэр төлж байна. Харин Оюу толгой 5 хувийн тогтворжсон нөхцөлтэй байгаа.

Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж, төсвөө бүрдүүлдэг. Зэсийн хоёр том уурхай болох Эрдэнэт, Оюу толгой бий.

Эрдэнэт үйлдвэр нь зуун хувь манай улсын уурхай учраас өндөр хувийн АМНАТ төлж ирсэн. Харин Оюу толгой нь гадаадын хөрөнгө оруулалттай компани учраас 5 хувийн АМНАТ төлдөг.

Олон улсын хэмжээнд Эрдэнэт үйлдвэртэй адил улсдаа 20 хувийн АМНАТ төлдөг нөхцөл байвал өөр шинэ төсөл Монголд хэрэгжих боломжгүй гэсэн судалгаа байдаг. Ашигт малтмалын тухай хууль нь хөрөнгө оруулалтын гэрээтэй уялдаж байгаа учраас хардлага төрж байж болох юм. Эргэн тойрны улс орнуудтай харьцуулахад АМНАТ-ын дээд хэмжээ нь 11 хувь орчим байдаг. Баялгийн төлбөр, татварын хэмжээгээр авч үзвэл 20 хувь нь өндөр үзүүлэлт юм.

Миний харж буй өнцгөөс бол арай гэж орж ирж байгаа энэ хуулийг УИХ дээрээ сайтар ярилцаж, тохиролцох шаардлагатай. Батнайрамдал гишүүний хэлж байгаа зэсийн үнэ өндөр байгаа гэсэн нь үнэн. Энэ зохицуулалтыг анх нэг тонн зэсийн үнэ 9,000 ам.доллар орчим байх үед хийж байсан бол өнөөдөр үнэ нь 13,000 ам.долларт хүрээд байна.