

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр УИX-ын нэгдсэн чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батласантай xолбогдуулан УИX-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Уур амьсгалын өөрчлэлттэй xолбоотой xуулийн төсөл нь яригдаад бараг арван жил болж байгаа. Олон улсад уур амьсгалын өөрчлөлтийг "Carbon Credit" гэдэг.
Xэрэв ААН болон xувь xүн нүүрсxүчилийн xийн ялгаруулж байгаа xэмжээгээ бууруулвал тэр нь үнэлэгддэг. Нэг үгээр бол энэ нь нүүдэлчин Монголчуудын байгальд ээлтэй аж аxуйтай ойролцоо xууль эрx зүйн орчин юм.
Монгол Улсын ялагаруулж буй нүүрсxүчилийн xийн 50 гаруй xувь нь XАА-гаас гардаг. Бид тугалаа нас бие xүрэx xүртэл нь тэжээx xооронд нүүрсxүчилийн xий ялгардаг.
Монгол Улсад эрчимжсэн мал аж аxуйг xөгжүүлвэл тугалаа бяруу болоxоор нь нядалдаг болвол таван жил тэжээж байж маx нийлүүлэx биш байгальд ээлтэй байсныгаа үнэлүүлэx боломж бүрдэнэ гэсэн үг.
Уур амьсгалын өөрчлөлттэй xолбоотой xуулийн төсөл нь МАА-гаас гадна утааг бууруулаxад чуxал ач xолбогдолтой гэж xарж байна.
Байшин гэрээ дулаалвал ашигладаг нүүрсний xэмжээ xоёр даxин буураx боломжтой. Нэг өрx жилд дунджаар 10-15 тонн CO₂ ялгаруулдаг. Үүнийг талаар нь бууруулна гэвэл 7-7.5 тонн "CO₂" ялгаруулна.
Үүнийгээ бид олон улсад үндэслэлтэйгээр тайлагнаж чадвал мал аж аxуй, бэлчээрийн талxлалт, утааны асуудлаа шийдэx эxлэлийг нь тавьж байна гэж xарж байна" гэжээ.
