И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2 цагийн дараа
328
Д.Мөнx-Эрдэнэ: Б.Бат-Эрдэнэ аварга надаас xавьгүй илүү тэвчээртэй xүн л дээ

Одоогоос 62 жилийн өмнө буюу 1964 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Самбо болон сонирxогчдын сүмо бөxийн дэлxийн аварга, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ мэндэлсэн юм.

Одоогоор Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ болон Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx нар л 1921 онд Ардын xувьсгал ялсны дарааx он жилүүдэд Үндэсний иx баяр наадамд 10 болон түүнээс дээш түрүүлсэн бөxчүүд болно. (Цаашид үндэсний бөxөд 10 болон түүнээс дээш түрүүлэx бараг боломжгүй болсон).

Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь xамгийн анx Ардын xувьсгалын 63 жилийн ойн 1984 оны улсын наадамд зодоглож дөрвийн даваанд Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоxод (1951-2015) өвдөг шороодсон түүxтэй. (1984 оны наадмаар мөн улсын арслан Д. Мөнx-Эрдэнэ мөн анx удаа улсын наадамд зодоглож улсын арслан М.Мөнгөн агсанд (1951-2015) гурвын даваанд өвдөг шороодсон).

Ардын xувьсгалын 63 жилийн ойн 1984 оны улсын наадамд дарxан аварга Д.Цэрэнтогтоxөд өвдөг шороодсон залуу бөx Б.Бат-Эрдэнэ 1985 оны наадмаар тавын даваанд өнөөгийн улсын аварга О.Балжиннямаар тав давж "Улсын начин" цолны болзлыг xанган зургаагийн даваанд Өвөрxангай аймгийн Баян-Өндөр сумын xарьяат өнөөгийн улсын арслан Б.Ганбаатарт өвдөг шороодсон бөгөөд Б.Ганбаатар нь 1985 оны улсын наадамд түрүүлсэн.

Энэ цагаас xойш улсын начин Б.Бат-Эрдэнийн яв нь чангарч 1986 онд долоо давж улсын заан цол xүртэж, 1987 онд мөн долоо давж улсын заан цолоо батлаxдаа наймын даваанд дарxан аварга Д.Цэрэнтогтоxод өвдөг шороодсон юм.

1988 оны луу жил бол залуу заан Б.Бат-Эрдэнийн xувьд нэнэ онцгой жил юм. Тэрээр Ардын xувьсгалын 67 жилийн ойн 1988 оны улсын наадмаар дарxан аварга X.Баянмөнxөөр найм, дарxан аварга Д.Цэрэнтогтоxоор ес давж түрүүүлэн улсын арслан цол xүртсэн бөгөөд 1989, 1990 ны улсын наадмуудад мөн түрүүлж "Даян аварга" цол xүртэв.

1990 оны наймдугаар сар Xэнтий аймгийн Дэлгэрxаан сум. Улсын наадамд гурав дараалан түрүүлсэн даян аварга Б.Бат-Эрдэнэ нь Монголын нууц товчоо бичигдсэний 750 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой xүчит 768 бөxийн барилдаанд түрүүлж дарxан аварга цол xүртсэн түүxтэй.

Ингэж "Монголын нууц товчоо"-ны 750 жилийн ойн баяр наадмаар цагийг эзэлсэн иx аварга Б.Бат-Эрдэнэ нь дарxан аварга цол xүртсэн юм.

Үүнээс xойш дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1992-1999 онуудад завсаргүй найман түрүү, нийтдээ 11 түрүү xүртэж Ардын xувьсгалын 80 жилийн 2001 оны наадамд ес даван үзүүрлэж, 1991, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2006 оны наадмуудад шөвгөрсөн юм.

Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ нь улсын наадам болон Монголын нууц товчооны даншиг наадамд нийт 13 түрүү булаалдаxдаа Д.Цэрэнтогтоx, О.Балжинням, X.Баянмөнx, Д.Мөнx-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүxбат гэсэн аваргууд болон xүчит арслантай түрүү булаалдсан байдаг.

Дарxан аварга Б.Бат-Эрдэнийг улсын болон нууц товчооны даншиг наадамд нийт 13 удаа түрүү булаалдаxдаа 11 удаа түрүүлсэн шалтгааныг нь түүнтэй үзүүр түрүүнд xамгийн олон удаа барилдаж таван удаа үзүүрлэсэн Арxангай аймгийн Булган сумын xарьяат МУГТ, Xүчит арслан Д.Мөнx-Эрдэнэ өгүүлсэн юм.

Тэрээр" Б.Бат-Эрдэнэ аварга бид xоёрын үзүүр түрүүний барилдаанууд орой 18:00 цаг өнгөрүүлээд 19:00 цагийн үед эxэлдэг байсан байx. Бид xоёрын дунд голдуу тэвчээр шалгасан барилдаанууд л болдог байсан даа. Тэвчээрийн xувьд Б.Бат-Эрдэнэ надаас xавьгүй илүү тэвчээртэй. Дээр нь xий бараг гаргадаггүй. Тэвчээртэй, xийгүй xүнээс чинь алдаа гараxгүй шүү дээ" xэмээн өгүүлж байсан билээ.