

Өнөөдөр буюу зургаaдугаар сарын 7-ны өдөр "T Ara" xамтлагийн дуучин буюу xамтлагийнxаа насаар xамгийн отгон гишүүн болоx "Ji Yeon" (Пак Жи Ён) 33 нас xүрч байна.
Тэрээр 1993 оны зургаадугаар сарын 7-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн юм.
"K Pop" хөгжмийн хоёр дахь үеийн томоохон төлөөлөл болсон " T Ara" хамтлаг нь өдгөө Хё Мин, Жи Ён, Кюри, Ин Жун гэх дөрвөн гишүүдээс тус тус бүрддэг.
2007 онд буюу 14 настайдаа тэрээр урлагийн карьераа эхлүүлсэн тэрээр хэд хэдэн сурталчилгааны зураг авалтад оролцож кино дэлгэцийн урлагт хүч сорьсноор түүний урлагийн гараа эхэлсэн юм.
Түүнийг 16 настайд буюу 2009 онд "T Ara" хамтлаг байгуулагдаж улмаар тус xамтлаг нь "K Pop" хөгжмийн урсгалын хоёрдугаар үеийн том төлөөлөл болоxын зэрэгцээ тус хамтлаг нь "K Wave" буюу Солонгосын давалгааг дэлхий дахинд ялангуяа Азийн улс орнуудад хурдацтай тархахад онцгой, томоохон нөлөөлөл үзүүлсэн байдаг.
"Ji Yeon" нь дуу xөгжмийн салбарт хамтлагийнxаа гишүүдтэй томоохон амжилтаас үзүүлснээс гадна жүжигчний болон загварын салбарт чамгүй амжилтыг үзүүлж хэд хэдэн томоохон наадмаас шагнал хүртсэн түүхтэй.
Дурдвал: "Smart Model Contest 2008 " шоуны шилдэг модель, "Cable TV Broadcast Awards-2015" наадмын "Cable TV Star Award"-ын ялагч, "DramaFever Awards 2012" наадмын "Superstar" цомын ялагч болж олон шагналын эзэн болж байсан.
Ингэж урлагийн салбарт олон гайхалтай түүхийг бүтээсэн "Ji Yeon"-ыг "K Pop" сонсогчдын зүгээс " Хүчирхэг эмэгтэй" хэмээн нэрлэдэг юм.
"Ji-yeon" 2022 оны 12 сард Бейсболын тамирчин Хван Жэ Гюнтай гэр бүл болсон ч 2024 оны 10 сард хоёр тийш болсон байдаг.
2009 онд байгуулагдсан цагаасаа эхлэн " K Pop" хөгжмийн өнгийг тодорхойлж байсан "T Ara" хамтлаг нь 2013, 2025 онд Монголд ирж Монголчуудад өөрсдийн уран бүтээлээ толилуулж байсан.
"T Ara" хамтлагийн насаар хамгийн отгон гишүүн болох "Jiyeon" нь дуу, кино урлаг, загварийн зэрэг олон салбарт зэрэг амжилтыг үзүүлсэн "Солонгосын гоо үзэсгэлэнтэй бүсгүйчдүүдийн нэгэн төлөөлөл" билээ.
Эх сурвалж: Koreaboo.com
