И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн өмнө
199
Энэ долоо xоногт xөлбөмбөгийн ДАШТ эxэлнэ

2026 оны зургаадугаар сарын 8-14-нд болох үйл явдлуулдтай танилцана уу

Улаанбаатарт:

6 дугаар сарын 910-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

6 дугаар сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 11-нд: Төрийн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Монгол Хөгжим” цуврал тоглолт Монгол Улсын Филармонийн концертын танхимд болно.

6 дугаар сарын 1112-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

6 дугаар сарын 11-13-нд: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод болно. 

 

6 дугаар сарын 12-нд: Дэлхийн цусны донорын өдөр тохионо.

6 дугаар сарын 13-нд: Мал эмнэлгийн салбарын ажилтны өдөр тохионо.

6 дугаар сарын 13-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тайзнаа толилуулна.

6 дугаар сарын 14-нд: Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр тохионо.

 

 Орон нутагт:

6 дугаар сарын 13 нд: Хэнтий аймагт “Тогорууны баяр-2026” эвент болно.

 

Хилийн чанадад:

6 дугаар сарын 12-14-нд: Францын үзэсгэлэнт Перш нутагт "Festival Nomade du Perche" нүүдэлчдийн соёлын наадам болно.

 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эx Сурвалж: МОНЦАМЭ