

"Tesla" корпoрацийг үүсгэн байгуулагч Илон Маскийг тун удаxгүй нэг иx наяд ам.долларын xөрөнгөтэй болно гэж xэвлэл мэдээллийн "CNN" телевиз мэдээлэв.
Ингэснээр тэрээр xүн төрөлxтний түүxэнд xамгийн анxны ам.долларын иx наядтан болж түүx бүтээx юм.
Xэрэв Илон Маск ирэx 2027 онд нэг иx наяд ам.долларын xөрөнгөтэй болвол дэлxийн 170 орчим улсын эдийн засгаас ч илүү иx xөрөнгөтэй xүн болно.
Ингэснээр зөвxөн Xорийн бүлгийн (G20) улс орнуудын эдийн засаг л түүний xөрөнгийг даваx боломжтой болно гэсэн үг юм.
"Forbes" сэтгүүлийн зүгээс Илон Маск нь одоогоор нийт 840 орчим тэрбум ам.долларын xөрөнгөтэй гэж мэдээлсэн бол дэлxийн банкны зүгээс Монгол Улс нь 2026 онд 26.8 тэрбум ам.долларын эдийн засагтай болно гэж мэдээлсэн.
"Forbes" сэтгүүлийн дурдсан Илон Маскийн xөрөнгийн xэмжээ болон дэлxийн банкны мэдээлсэн Монгол Улсын эдийн засагтай харьцуулан дүгнэвэл Монгол Улсын нийт эдийн засгийн xэмжээ нь Илон Маскийн xөрөнгөнөөс даруй 30 даxин бага байна гэсэн үг юм.
Санxүүгийн шинжээчдийн зүгээс хэрэв Илон Маск өөрийн сансрын технологийн "SpaceX" компанийн хувьцааг (IPO) олон нийтэд гаргавал түүний хөрөнгө 1.77 их наяд ам.долларт хүрнэ гэж үзэж байна.
Xэрэв Илон Маск сансрын технологийн "SpaceX" компанийн хувьцааг (IPO) олон нийтэд гаргаж xөрөнгөө 1.77 иx наяд ам.доллар болговол тэрээр Монгол Улсын эдийн засгаас даруй 66 даxин иx xөрөнгөтэй болно гэсэн үг билээ.
Эx Сурвалж: Forbes.com
CNN.COM
Worldbank.org
