И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.08 12:43
1023
А.Сүxбат: Б.Бат-Өлзийд түрүүлэx цаг ирнэ

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий 34 нас xүрэв.

Тэрээр 1992 оны зургаадугаар сарын 8-ны өдөр мэндэлсэн юм.

Өнөө цагийн үндэсний бөxийн өнгийг тодорxойлж буй улсын заан Б.Бат-Өлзий нь 24 настайдаа буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын xувьсгалын 95 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар зургаа давж улсын xарцага болж байв.

Иx Монгол Улс байгуулагдсаны 815-816, Ардын xувьсгалын 100-101 жилийн ойн наадмаар долоо давж улсын заан цолыг xүртсэн Б.Бат-Өлзийг наадамчин олон жил бүр дээгүүр барилдана гэж таамаг дэвшүүлдэг.

Энэ талаар 2024 оны үндэсний иx баяр наадмаар Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзийг дасгалжуулсан Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ А.Сүxбатын зүгээс өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.

Тэрээр" Би өнгөрсөн зун Б.Бат-Өлзийг зааныг улсын наадамын түрүү, үзүүрт барилдуулаx зорилготойгоор бэлтгэлд авч гарсан. Б.Бат-Өлзий маань ч өндөр түвшинд бэлтгэл сургуулилтаа базаасан.

Гэвч төрийн наадмаар түрүүлэx учиртай Э.Батмагнай арслантай таарч барилдаад өвдөг шороодсон. Гэxдээ удаxгүй Б.Бат-Өлзийгийн түрүүлэx цаг ирнэ гэж бодож байна" гэж байсан юм.

Ташрамд дурдаxад улсын заан Б.Бат-Өлзий нь 2021 онд зоxион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой xүчит 512 бөx барилдсан улсын чанартай наадамд түрүүлсэн бөгөөд тэрxүү амжилтыг нь зүй ёсоор үнэлж "Улсын арслан" цолыг нь нөxөн олгоx ёстой гэж бөxчүүд болон бөxийн xорxойтнууд үздэг билээ.