И.Доржоо
Сэтгүүлч
Бусад
5 цагийн дараа
104
🤔❓DiGi Pay TEEN гэж юу вэ?

ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан TEEN картыг 2020 онд Монголд анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаа тус карттай харилцагчдад дансаа өөрсдөө удирдах боломжийг бүрдүүлж, тэдний цахим хэрэглээнд төгс тохирох DiGi Pay TEEN үйлчилгээг танилцууллаа.

Тус үйлчилгээг авахын тулд хүүхдүүд TEEN картаа ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоод шимтгэлгүй төлбөр тооцоо хийхээс гадна аппликэйшнээ өөрийнхөөрөө бүтээж, өдөр тутмын санхүүгийн хэрэглээгээ илүү ухаалгаар удирдах боломжийг нэг дор бүрдүүлсэн цоо шинэ дижитал ертөнц юм. 🎊

Үүнээс гадна,

  • Утасны дугаараар шилжүүлэг хийх
  • Гүйлгээний хуулга болон картын мэдээллээ харах
  • QR кодоор төлбөр хийх
  • Найздаа нэхэмжлэл илгээх
  • Стикер, эможи илгээх
  • Найздаа бэлэг илгээх
  • Виртуал мод тарьж, ургуулах
  • Мэдэгдэл хүлээн авах боломжтой.

Харин эцэг эх, асран хамгаалагчдын хувьд DiGi Pay TEEN үйлчилгээ нь хүүхдийнхээ санхүүгийн хэрэглээг илүү хялбар, аюулгүй удирдах боломжийг олгоно.

Үүнд,

  • Хүүхэд гар утас болон картаа гээж үрэгдүүлсэн, алдсан үед DiGi Pay үйлчилгээг асран хамгаалагч нь идэвхгүй болгох боломжтой.
  • Хэрэглээний мөнгийг нь хүүхэд рүүгээ шимтгэлгүй шилжүүлэх
  • Хүүхдийн орлого, зарлагын мэдээллийг харах
  • Хүүхдийн бүртгэлийн мэдээллийг шинэчлэх боломжтой.

 

📲 DiGi Pay TEEN үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд асран хамгаалагч DiGi Pay аппликэйшнд бүртгэлтэй байх шаардлагатай. Хэрэв DiGi Pay аппликэйшнд хараахан бүртгүүлж амжаагүй бол ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу.

 

💚 Хэрэв таны хүүхэд ХААН Банкны TEEN карттай бол асран хамгаалагч эхлээд DiGi Pay аппликэйшнээр хүүхдийн бүртгэлийг үүсгэнэ. Үүний дараа хүүхэд өөрийн төхөөрөмж дээр DiGi Pay TEEN аппликэйшнийг App Store эсвэл Play Store-оос татан авч, бүртгэлээ баталгаажуулснаар үйлчилгээг ашиглах боломжтой. DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгэл үүсгэх зааварчилгааг ЭНД дарж аваарай.

 

💚 Хэрэв таны хүүхэд TEEN картгүй бол асран хамгаалагч нь Интернэт банкаараа карт захиалан DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. TEEN карт захиалах зааварчилгааг ЭНД дарж аваарай.

 

Мөн DiGi Pay TEEN-ээр шилжүүлэг хийх, QR худалдан авалт хийх зэргээр өдөрт 30 литр хүртэл ус цуглуулж, тогтвортой ирээдүйд хөрөнгө оруулж Дижи төглийг “услаарай”.

 

 

DiGi Pay TEEN — ГОЁ TEEN ТЭ 💚

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк