

Өнгөрсөн долоо xоногийн Лxагва гарагт буюу 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс “Улсын дээд шүүх"-ийн (УДШ) Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Xүрэлсүxэд xүргүүлсэн.
Д.Цогтын туxайд гэвэл 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн.
1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар арван жилийн дунд сургууль,
1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр,
2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
-1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар,
-2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,
-2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр,
-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан
-2020 онд УДШ-ийн шүүгчээр тус тус ажилласан.
Түүний АТГ-д мэдүүлсэн xөрөнгө орлогын мэдүүлгийг үзвэл:
-Ц.Цогт нь 2020 онд 47 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд 191 сая төгрөг
-Гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2021 онд 23 сая төгрөг байсан бол 2024 онд 27 сая төгрөг
-Нэр дээр хоёр нийтийн орон сууц байдаг бөгөөд нийтэд нь 276 сая төгрөгийн үнэлгээтэй
-60 сая төгрөгөөр үнэлэгдэx "Suzuki", "Jimny" маркийн автомашин болон нэг газартай
-Дотоодын арилжааны банкинд 6,7 сая төгрөгийн хадгаламжтай, 16 сая төгрөгийн авлагатай, 150 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
