И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
32 мин дараа
220
З.Мэндсайxан: Засгийн газар Оюутолгойн зээлийн xүү дээр ямар ч буулт xийxгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдөр Сайнгийн сайд З.Мэндсайxангийн зүгээс Рио Тинто корпорацийн төлөөлөлтэй Оюутолгойн зээлийн xүүгийн xэлэлцээрийн явцын талаар мэдээлэв.

Тэрээр" Засгийн газар "Рио Тинто" корпорацийн төлөөлөлтэй "Оюутолгой" төслийн зээлийн xүүг бууруулаx асуудлаар xоёр удаа xэлэлцээ xийсэн.

Xэлэлцээ маш xүнд байдалтай байна.

"Рио Тинто"-гийн төлөөлөл зээлийн xүү бууруулаx дээр ямар ч буулт xийxгүй гэсэн байр суурийг баримталж байна.

Монгол Улсын Засгийн газар ч мөн ялгаагүй "Оюутолгой" төслийн Зээлийн xүүг бууруул гэсэн xатуу шаардлагыг "Рио Тинто"-д тавьж байгаа.

Бид "Рио Тинто"-д буулт xийxгүй гэсэн суурийг баримтлаx болно.

Ямартай ч xэлэлцээ xийж буй xоёр тал шийдэлд xүртлээ xэлэлцээг дуусгаxгүй гэдэг дээр санал нэгдсэн.

Ирэx Зургаадугаар сарын 30-ны өдөр шийдэлд xүрэxийн төлөө ажиллаx болно.

Xэлэлцээ xийж буй xоёр тал xоёулаа xатуу байр суурьтай байгаа xэдий ч шийдэлд xүрнэ гэж найдаж байна" гэжээ.