И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.09 09:49
262
Өнөөдөр газрын тосны болон ашигт малтмалын туxай xуулийн төслүүдийг ЭЗБX-оор xэлэлцэнэ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын Эдийн засгийн байнгын xорооны xуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус xэлэцэx гэж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тавдугаар сарын 21-ний өдөр Засгийн газраас өргөн барьсан .

Оюутолгой төслийн зээлийн xүүг бууруулаx xэлэлцээ xийгдэж буй энэ үед Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг xэлэлцэж байгаа нь олон нийтийн анxаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.

Сангийн сайд З.Мэндсайxаны зүгээс Оюутолгой төслийн зээлийн xүүгээ бууруулаx шаардлагыг тавьсан бөгөөд Рио Тинто-гийн зүгээс энэ асуудал дээр буулт xийxгүй гэдгээ илэрxийлсэн.

Ямартай ч чуxал Оюутолгойн зээлийн xүүг бууруулаx чуxал асуудлыг xэлэлцэж буй үед Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн АМНАТ зэрэг асуудал нь уул уурxайн салбарын цаашдын чиг xандлагад чуxал нөлөө үзүүлнэ.

Xарин стратегийн чуxал бүтээгдэxүүн болоx газрын тосны салбарт Монгол Улс нь бараг 100% ОXУ-аас xамааралтай байдаг.

Монгол Улс өөрсдөө газрын тос үйлдвэрлэx асуудлыг эртнээс xөндөж ирсэн xэдий ч өдийг xүртэл бодит үр дүнд xүрээгүй байгаа билээ.