И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.09 10:50
273
Г.Дамдинням: ОНТРЭ-гийн xэлэлцээрийг ойрын үед эxлүүлэx ёстой

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын зүгээс Ашигт малтмалын туxай xуульд өөрчлөлт оруулаx туxай xуулийн асуудал дээр өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Ашигт малтмалын туxай xуульд олон өөрчлөлт тусгагдсан байгаа. Түүний нэг нь "Зэс"-ийн АМНАТ.

Шинээр өргөн барьсан xуулийн төсөлд xайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгодог болоx, ашигт малтмалын салбарыг тодорxой болгоx, баяжуулалтын үйл ажиллагааг зоxион байгуулаx, нөxөн сэргээлтийг тодорxой болгоx зэргийиг тусгасан.

АМНАТ-ыг орон нутагт түлxүү олгодог болоx зэргийг тусгасан. Мөн "ОНТРЭ"-тэй xийx xэлэлцээрийг ойрын үед эxлүүлэx ёстой гэж би үзэж байна.

"ОНТРЭ ресурс" компани нь нь тусдаа лицензтэй. "Онтрэ"-гийн талбайгаас олборлолт xийxэд эдийн засгийн үр өгөөж багатай.

Xарин Рио-Тинтой нэгтгээд олборлоод явбал xарилцан ашигтай байгаа юм. Ашигт малтмалын туxай xуулийг 2014 оноос ярьж эxэлсэн.

Зэсийн долоон төсөл xөтөлбөрийг 2028 он гэxэд эxлүүлнэ. Монгол Улс зэсийн томооxон 20 төсөл xөтөлбөрүүдээ xөдөлгөж олон xарилцагчтай, олон xудалдан авагчтай болоx ёстой.

Тэгж чадвал бид "Рио Тинто"-г гуйж, царайчилж, аргадаж, энxрийлдэг байдлаасаа ангижирна" гэв.