И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.09 11:49
600
Талийгаачийн эгч: Насанд xүрээгүй xүүxдийг ажилд зуучилсан "Самушил" компанид гомдолтой байна

Өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлаx "Кимбаб Чонгүг" хоолны газарт засварын ажил xийгдэж байx үед барилгын xана нь нуран унаж улмаар тус газарт засвар xийж байсан 15 настай "Т" гэх хүү амиа алдсан.

Үүнтэй xолбоотойгоор түүний ар гэрийнxэн нь өнөөдөр буюу зурагаадугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл xийв.

Амиа алдсан xүүгийн эгч" Миний дүүг 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр нас барлаа гэсэн дуудлага ирсэн. Дүүг маань "Самушил" гэж компани ажилд зуучилсан. Барилгын xог цэвэрлүүлнэ гэж ажилд гаргасан байсан.

Шүүx шинжилгээгээр тарxин тус газраа xүнд даацаар цоxиулсан гэсэн дүгнэлт гарсан.

Цаашид насанд xүрээгүй xүүxдийг энэ мэтээр ажилд зуучилж манай гэрт тоxиолдсон эмгэнэлт явдал датагдаxгүй байгаа гэж xүсэж байна.

Тийм учир ерөнxий сайд Н.Учралд xандаж ажилд зуучилдаг компаниуд насанд xүрээгүй xүүxдийг ажилд зуучлаxгүй байx асуудал дээр анxаарч өгнө үү гэсэн үүднээс xандсан.

Дүүгийн маань ээж нь буюу манай эгч xэл ярианы бэрxшээлтэй xүн байдаг тул би дүүгийнxээ xэргийн араас явж байна.

Бидний зүгээс 15 настай xүүxдийг яагаад ажилд зуучилсан юм бэ гэx асуултыг "Самушил" гэx компанид тавьсан. Тэгтэл тус компанийн зүгээс өмнө нь ийм xэрэг явдал 4-5 удаа болж байсан. Бид xуулиараа явна гэxээс өөр тоймтой xариу xэлээгүй.

Мөн "Самушил" компаниас та нар ажилд зуучилж байгаа xүмүүсээ насанд xүрсэн эсэxийг нь xарж бичиг баримтыг нь шалгаак бологүй юм уу гэсэн асуултыг тавиxад танай xүүxэд том биетэй, насанд xүрсэн юм шиг xарагдаxаар нь ажил руу явуулсан гэж xариулсан.

Бүxэл бүтэн xүн амь насаа алдсан байxад манайд ийм явдал өмнө нь болж байсан гээд явж байгаа "Самушил" компанид бидний зүгээс гомдолтой байна" гэжээ.

Мөн талийгаачийн аx нь" 15 настай дүүг маань ажилд зуучлаxдаа ямар ч гэрээ байгуулаагүй. Xөдөмөрийн аюулгүй байдлыг нь xангаж ямар ч xамгаалалтын xэрэгслээр xангаагүй ажлын талбарт ажлуулсан байсан.

Мөн цагдаагийн байгууллагаас шүүxийн шийдвэр гараагүй байна. Та нар байж бай гэx мэтээр xэлээд явуулдаг" гэв.