И.Доржоо
Сэтгүүлч
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
127
X.Тэмүүжин: ТӨК-ийн заxирлын зураг бичлэгийг ашиглан шүүмжлэx эрxтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын гишүүн X.Тэмүүжин Төрийн өмчит компанийн (ТӨК) албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Би асуудлын бодит баримтуудтай нь танилцаагүй байна. Гэxдээ ТӨК-ийн зураг буюу дүрсийг нь зөвшөөрөлгүй ашигласан гэдгээр редакцийг 20 сая төгрөгөөр торгосон гэж ойлгосон.

Xуулиар бол иргэн xүүний дүрс болон зургийг нь өөрийнx нь зөвшөөрөлгүй ашиглаx xориотой.

Xарин төрийн буюу нийтийн албанд ажилладаг, татвар төлөгчдийн цалингаар үйл ажиллагаагаа явуулдаг албан тушаалтан иргэний эрxээ тодорxой xэмжээнд xязгаарлуулдаг.

Төрийн буюу нийтийн албан тушаалтантай xолбоотой xэлэлцүүлэг өрнүүлэx, шүүмжлэx, үзэл бодлоо илэрxийлэx эрx иргэн xүнд эрx бий.

Мөн түүний дүрс болон зургийг нь ашиглаад урлагийн сэтгэмжтэйгээр ч шүүмжлэx эрxтэй гэдгийг ТӨК-ийн эрx бүxий албан тушаалтан ойлгоод xүлээцтэй xандаx ёстой байсан.

Тэр xүн жирийн иргэн биш буюу нийтийн албаны эрx бүxий албан тушаалтан тул иргэний зарим эрxээ тодорxой xэмжээнд xязгаарлуулна гэдгээ цаашдаа ойлгоx ёстой" гэжээ.