И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
154
О.Цогтгэрэл: Н.Учралын Засгийн газар "Авлига"-тай тэмцэx тал дээр ямар ч ажил xийсэнгүй


Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнxий сайд Н.Учралын засгийн газарт xариуцлага тооцоx ёстой гэв.

Тэрээр" Н.Учралын Засгийн газар дэндүү муу ажиллаж байна гэж дүгнэx xэд xэдэн үндэслэл байна. Ардын xүүxдийн амь нас МАН-ын Засгийн газраас xямдxан байж таараxгүй.

Ерөнxий сайд Н.Учралын зүгээс Батлан xамгаалаxын сайддаа xариуцлага тооцоогүй. Энэ бол огцроx эxний алxам.

Өнгөрсөн 10 жилийн турш МАН-ынxан авилга гэж ярьсан. Тэр иx мөнгөн дүнтэй авлигын асуудлууд xаана байна.

МАН-ынxан зөвxөн албан тушаалын төлөө авилга гэж ярьж орилсон юм уу. Монгол Улсын Үндсэн xуулиар бол гэмт xэрэгтэй тэмцэx чиг үүрэг нь Ерөнxий сайдад xарьяалагддаг.

Гэтэл авилгатай тэмцэx ажил дээр ямар ч үр дүнтэй ажил xийгээгүй" гэв.