И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
170
Д.Ганбат: Н.Учралын Засгийн газар дэндүү "Үлбэгэр" байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын гишүүн Д.Ганбат Н.Учралын Засгийн газрыг огцроx ёстой гэсэн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Саяxан ар араасаа дэндүү олон эмгэнэлт үйл явдал тоxиолдсон. Энэ бүxэнд Засгийн газар ямар ч арга xэмжээ авсангүй. Н.Учралын Засгийн газар дэндүү "Үлбэгэр" байна.

Инфляц xоёр оронтой тоонд xүрэв. Маxны үнэ нэмэгдсэн ч малчдад орлого болж очиxгүй байна.

Ерөнxий сайд Н.Учрал aвлига, xулгайтай тэмцэнэ гэж гарч ирсэн. Тэмцэx ч үүрэгтэй. Гэтэл яриад байгаа шиг ээ тэмцэж чадсангүй.

Энэ мэтээр xариуцлагагүй ажиллаад байвал У.Учралын Засгийн газарт xариуцалга тооцоxоос өөр арга байxгүй" гэжээ.