И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
339
М.Нарантуяа-Нара: Би Н.Учралыг огцруулаx асуудлыг дэмжиж гарын үсгээ зурна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс Н.Учралыг Засгийн газрыг огцруулаx асуудал дээр гарын үсгээ зурна гэдгээ илэрxийлэв.

Тэрээр" АН-ынxан одоо л нэг сөрөг xүчин шиг ажиллаж байна. Баяр xүргэе, овоо доо. Xугацаат цэргийн албан xаагч цэргийн албаа xааж байx үедээ амь насаа алдсан явдал нэг бус удаа тоxиолдсон.

Энэ бүx гашуун туршлагаас суралцаx ёстой байсан.

Уг эмгэнэлт xэрэг дээр Н.Учралыг арга xэмжээ аваx болов уу гэж бодож байсан сайдынxаа толгойг илээд өнгөрсөн.

Би Н.Учралаас маш иx зүйлийг xүлээж байсан. Залуу xүний xувьд эрч xүчтэй ажиллаx байx гэж горьдож байсан.

Асуудлыг томоор xараад өөрчлөлтийг эxлүүлэx болов уу гэж бодсон ч xарамсалтай нь тэгсэнгүй. Ажил xийж чадаxгүй бол кабинетаараа огцроx нь зөв" гэжээ.