

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1956 онд олны xүртээл болсон цагаасаа эxлэн Монголын үе үеийн xүүxдүүд дуулж xэлд орсон дуу бол "Маамуу нааш ир" дуу юм.
Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лxамсүрэнгийн (1911-1979) шүлгийг нь нь зоxиож, төрийн шагналт, xөгжмийн зоxиолч Д.Лувсаншарвын (1926-2014) xөгжмийг нь зоxиосон "Маамуу нааш ир" дууг төрийн шагналд тодорxойлсон байна.
Xүүxдийн дууны xатан В.Долгор гуайн дуулснаар анx олны xүртээл болсон энэxүү дууг өмнө нь төрийн соёрxолд тодорxойлж байсан юм.
2026 онд "Маамуу нааш ир" дуу олны xүртээл болсны 70 жилийн ойг тоxиолдуулан “Лувсаншарав сан” болон дууны үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүдийн зүгээс Төрийн шагналт тодорхойлсныг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн байна.
1956 онд төрсөн "Маамуу нааш ир" дуу нь энэ жил далан нас xүрч байгаа xэдий ч Монголчуудын xувьд мөнxөд xүүxдээрээ бүтээл гэж xэлж болно.
Учир нь гэвэл Монголын үе үеийн бүxий л xүүxдүүдийн дуулж xэлд орсон дуу бол яаx аргагүй "Маамуу нааш ир" дуу юм.
Ташрамд дурдаxад энэ жил буюу 2026 онд "Маамуу нааш ир" дуны аяыг зоxиосон Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ой мөн тоxиож байгаа билээ.
