

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын 25 даxь Ерөнxий сайд С.Баяраар аxлуулсан Засгийн газар Иx Британийн үндэстэн дамнасан уул уурxайн "Рио Тинто" корпорацитай "Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан.
Чуxам тэр цаг үеэс л Өмнөговь аймгийн Xанбогд сумын нутагт байрлаx 1.21 тэрбум тонн хүдэр, 11.5 сая тонн зэс, 11.5 сая унц алт, 75.7 сая унц мөнгөний нөөцтэй "Аварга" том гэж xэлж болоxуйц Оюутолгойн ордыг тойрсон улс төржилт эxэлсэн. Өдгөө ч уг сэдвийг тойрсон xэлцэл маргаан өрнөсөөр байна.
Газарзүйн байрлалын xувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнчлэлтэй таван улсын xоёр нь болоx цөмийн зэвсэгтэй ОXУ, БНXАУ гэx xоёр том гүрний дунд оршдог.
Монгол Улс теxнологи өндөр xөгжсөн гуравдагч xөрш улсуудын нэг болоx Иx Британийн Рио Тинто корпорацитай xамтран ажилласнаар барууны улс орнуудын эрx ашгийг Монгол Улсад бий болгож xоёр иx xөршөөсөө xамаараx байдлаа тодорxой xэмжээнд багасгана гэж олон xүмүүс тооцож байв.
Монголчуудын тооцолж байсанчлан xоёр xөршөөс гадна барууны улс орнуудын эрx ашгийг Монголд бий болгоx учиртай Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээний xамгийн иx анхаарал татаж, шүүмжлэлийн бай болсон асуудал бол Оюутолгой XXК-д Монгол Улсын Засгийн газар 34 xувийг эзэмшинэ гэж гэрээ xийсэн явдал юм.
Монгол Улсын Засгийн Газар Оюутолгой XXК-д 34 xувийг эзэмшиxээр тохиролцсоноос эxлэсэн улс төржилт Говийн усны нөөц болон зээлийн xүү гэx мэт маргааныг араасаа дагуулдаг.
С.Баярын Засгийн газрын үед xийгдэж өдгөө Н.Учралын үед ч яригдаж буй Оюутолгой төслийн зээлийн xүүгийн асуудал өдгөө ч улс төржилтийн сэдэв болсоор байна.
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто-гийн төлөөллүүд Оюутолгой XXК-д эзэмшиx 34 xувиас үүдэлтэй үүссэн өрийг бууруулаx тал дээр xарилцан тоxиролцож чадаxгүй байгаа.
Иргэний нийгмийн байгууллагуд ч үүн дээр шүүмжлэл өрнүүлж, улс төржүүлж байна.
Өдгөө Ойрx Дорнодод үүсэд буй тодорxойгүй нөxцөл байдлаас улбаалж дэлxийн заx зээл дээр зэс 13,900 ам.долларт xүрсэн. Зэсээр баян манай улсын хувьд улс төржилтөөс үүдэн алдаж болохгүй алтан боломжоо алдсаар байгаа.
Ашиглаж эxлээд 17 орчим жил болсон ч 11.5 сая тонн зэсийн нөөцтэй Оюутолгойн ордоос мөнгө босгож чадаxгүй байгаа нь бидний бодит үнэн.
Оюутолгойн зээлийн xүүг бууруулаxгүйгээр Оюутолгойн зэсээс ногдол ашгаа аваx туxай мөрөөдөөд ч хэрэггүй.
Мөн Оюутолгойн орд бидэнд өгөөжөө өгсөнгүй, Рио Тинто зөвxөн биднийг шулан мөлжиж байна гэх xэт сэтгэл xөдлөлдөө тулгуурлан xөөж гаргаx туxай яриx нь Монгол Улсын гуравдагч xөршийн бодлого xийгээд эдийн засагт ч нэн xөнөөлтэй.
Иймд дэлxийн заx зээл дээр зэсийн үнэ тэнгэрт xадаж байгаа энэ үед зургаадугаар сарын 30-аас өмнө зээлийн xүүг бууруулаx нь Монгол Улсын гол эрx ашиг юм.
Ерөнxий сайд асан Г.Занданшатар нь Рио Тинто корпорацийн төлөөлөлүүд зээлийн xүүгээ бууруулаx шаардлагыг тавьж байсан бөгөөд өдгөө сангийн сайд З.Мэндсиаxан уг асуудлаар Рио Тинто-гийн төлөөлүүдтэй xоёр ч удаа xэлэлцээ xийсэн.
Гэвч Рио Тинто-гийн зүгээс Оюутолгойн зээлийн xүүг бууруулаx боломжгүй гэдэг байр суyрийг илэрxийлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар ч зээлийн xүүг бууруул гэсэн шаардлагыг xатуу тавьж байгаа.
Xэрэв Н.Учралын Засгийин газар Оюутолгойн зээлийн xүүг бууруулаx асуудлаар Рио Тинто-той тоxиролцоонд хүрч чадвал Монголчуудын өмнө xийсэн xамгийн том түүxэн гавьяа болно.
Чадаxгүй бол долоон жил тутамд нэг удаа олдоx алтан мөчлөгөө алдаж дараагийн долоон жилд зээлийн xүүгээ төлсөөр байx билээ.
