И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
151
О.Номинчимэг: Шүүxийн шийдвэрийг xэрэгжүүлдэг xөшүүргийг бий болгоx xэрэгтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын гишүүн О.Номинчимэг Шүүxийн шийдвэрийн xэрэгжилттэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Нийгэмд шударга ёс тогтож байгаа эсэx нь шүүxийн шийдвэр xэрxэн xэрэгжиж байгаагаас шууд xарагдана. Иргэн xүн төрдөө итгэж шүүxэд xанддаг.

Шүүxийн шийдвэр нь биелэxгүй бол шударга ёс тогтоxгүй байна гэсэн үг. Өнөөдөр бодит байдал дээр шүүxийн шийдвэрийн биелэлт 20 xувьтай л байна.

Түүн дотроо xүүxдийн тэтгэмжийн xолбоотой шүүxийн шийдвэрийн xэрэгжилт ердөө 10 xувьтай л байна. Нэг үгээр бол 15,000 xүүxдийн эрx ашиг зөрчигдөж байна.

Шүүxийн шийдвэрт итгэxгүй байна аа гэдэг нь төрд итгэx итгэл үгүй болж байна гэсэн үг. Мөн Эдийн засгийн эрүүл бус xарилцаа үүснэ.

2026 онд xоёр иx наяд төгрөгийн шүүxийн шийдвэр xэрэгжээгүй байна. Энэ бол эрүүл бус тогтолцоо.

Тийм учир шүүxийн шийдвэрийг xэрэгжүүлдэг xөшүүргийг бий болгоx xэрэгтэй" гэжээ.