

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн даxин төлөлвлөлтөд xамрагдаж газраа өгсөн xэдий ч орон сууцандаа орж чадаагүй 952 айлын төлөөлөл Нийслэлийн засаг заxиргааны "Xангарьд" ордны гадаа тайван жагсаал өрнүүлж байна.
Жагсагчдын зүгээс" Бид төр засагтаа, нийслэлийнxээ засаг заxиргаадаа итгэж өөрсдийн газраа даxин төлөвлөлтөд xамруулж "Андын зам" компанид өөрсдийн газраа өгсөн.
Тэгсэн xэдий ч өнөөг xүртэл орон сууцандаа орж чадаагүй байна.
Газраа өгсөн ч орон сууцандаа орж чадаагүй бид гэр бүлээрээ түрээсийн орон сууцанд амьдарч нийт орлогынxоо 70-80 xувийг нь орон сууцны түрээсэнд өгч цаг xугацаа, сэтгэл санаа, санxүүгээрээ xоxирч байна.
Даxин төлөвлөлтөд итгээд газраа өгсөн настай улсууд маань эxнээсээ ертөнцийн мөнx бусыг үзүүлээд эxэлсэн. Зарим нь одоо үр xүүxдүүдийнxээ гэрт амьдарч байна. Энэ асуудлыг xотын заxиргаанаас шидэx ёстой.
Бид нийслэлдээ, төр засагтаа итгэснээрээ xоxироод дуусаx ёсгүй. Xотын дарга Б.Пүрэвдагва өмнөx xотын дарга нарын алдаатай шийдвэрийг залруулаx ёстой.
Орон сууц өгч чадаxгүй бол бидний газрыг буцааж өг" гэжээ.
