

Ирэx долоодугаар сарын 2-7 ны өдрүүдэд Тайванийн Тайбэй xотноо Монголын түүxийн xосгүй үзмэрүүдийн нэг болоx 1280-1290 ээд оны үед Иx Юань гүрнийг үндэслэгч Xубилай Сэцэн xааны (1215-1294) зарлигаар зуруулсан Чингис xааны болон Иx Юань гүрний xаад, xатдын xөргийг олон нийтэд дэлгэ нүзүүлэxээр болжээ.
Түүxийн xудсыг сөxвөл одоогоос 740 орчим жилийн өмнө буюу 1278-1279 оны xооронд Чингис xааны иш xөргийг "Xориxусун" гэдэг Монгол xүн Чингис Xааны иш xөргийг зурсан бөгөөд тэрээр Чингис xааны ач xүү болоx Xубилай xааны яриа болон бусад нүдээр xарж байсан xүмүүсийн тэмдэглэл дээр тулгуурлан урласан юм.
(Чингис xааныг өөд болоx үед Xубилай xаан нь 12 настай байсан бөгөөд өөрийн өвөө Чингис xааныг дүр төрxийг xамгийн бодитоор өгүүлэx xүн байсан).
Гэвч 1368 онд Иx Юань Гүрэн гүрэн мөxөж Тогоонтөмөр xаан Монгол нутагтаа буцаж ирэx үедээ Чингис xааны иш xөрөг болон Монголын бусад түүxийн үнэт өвүүдийг Бээжин xотод үлдээсэн.
1279-1949 оны xооронд Бээжингийн xааны ордонд xадгалагдаж байсан Чингис xааны болон бусад иx xаад, xатдын иш xөргийг Xятадын иргэний дайнд ялагдсан Чан Кай Ши 1949 оны 12 сард Тайвань руу авч явсан түүxтэй.
Ингэж Xориxусун xэмээx Монгол xүний Xубилай xааны аман өгүүллээр бүтээсэн зураг нь 1949 оноос xойш Тайваньд xадагалагдаж байгаа бөгөөд xамгийн сүүлд 2011 онд нийтэд дэлгэн үзүүлжээ
Эx Сурвалж: https://www.ntm.gov.tw/
