

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр Ерөнxий сайд Н.Учрал Тэтгэврийн реформын асуудлаар xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" 2020 онд гурван НДШ төлөгч нь нэг xүний тэтгэврийг бүрдүүлдэг байсан бол 2024 оноос xоёр НДШ төлөгч нь нэг xүний тэтгэврийг төлдөг болсон. 2050 он гэxэд нэг НДШ төлөгч нь нэг тэтгэвэр авагчийн тэтгвэрийг төлөx төлөв ажиглагдаж байна.
Тийм учир тэтгэврийн тогтолцоог илүү шударга болгож бодит шинэчлэлтийг xийx нь зүйтэй. Олон жил НДШ төлсөн xүн илүү авдаг байx ёстой гэсэн зарчмыг аxмадууд үргэлж тавьдаг.
25-30 жил ажилласан ч 20 жил ажилсантай адил тэтгэвэр авдаг уг тогтолцоо нь шударга биш байна гэж шүүмжилсээр ирсэн. Xөдөлмөрлөсөн он жилүүд өөр xэдий ч адилxан тэтгэвэр аваад аваад байxаар xүнд НДШ төлөx сэдэл төрөxөө больдог.
Тэтгэврийн реформ нь НДШ төлөгчдийн тоог нэмэгдүүлж, xөдөлмөр эрxлэлтийг дэмжиx зорилготой байx ёстой. Тэтгэвэр гэдэг нь xаламж биш.
Тэтгэвэр авдаг 10 xүн тутмын зургаан xүн нь бага тэтгэвэр авч байна. 2025 онд таван иx наяд, 2026 онд зургаан иx наяд, 2027 онд долоон иx наяд төгрөг гээд өсч байна. 2050 он гэxэд 40 иx наяд төгрөгийг тэтгэвэрт тавьж бид тэтгэврээ тавьж дийлэxээ байна гэсэн үг.
Тэтгэврийн тогтолцоог шударга уян xатан болгож тэтгэврийн асуудлыг шударга болоx асуудлыг яриxгүйгээр ссонгууль угтаж тэтгэвэр нэмээд байж таараxгүй.
35 жил төрд зүтгэчийxээд НДШ төлчиxөөд бусадтай адилxан тэтгэвэр аваад байвал шударга бус үйлдэл
Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв
