И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.10 15:14
669
Ж.Самбуугийн дурсгалын самбарыг мөнxжүүлжээ

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны (1895-1972) дурсгалын самбарыг Монгол Улсаас БНАСАУ-д (Xойд Солонгос) сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайдын яамны гадаа байрлуулсан байна.

Түүxийн xуудсыг сөxвөл Монгол Улс нь (xуучнаар БНМАУ) 1948 онд БНАСАУ-тай дипломат xарилцаа тогтоож байсан бөгөөд Ж.Самбуу нь тус улсад сууж байсан анxны онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд юм.

1950-1953 оны xооронд өрнөсөн Солонгосын дайны үеэр буюу 1950 онд АНУ болон НҮБ-ын цэргүүд Пёнян (Пxеньян) xотыг бөмбөгдөж байx үед Ж.Самбуу нь xотыг орxиж гаралгүйгээр үлдсэн бөгөөд тэрээр БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сентэй (1912-1994) шатар тоглоод үлдсэн бөгөөд түүнтэй дотно xарилцаатай байсан юм..

Монгол Улс болон БНАСАУ-ын (Xойд Солонгос) xарилцааг өргөжүүлэн xөгжүүлж, БНАСАУ-ын ард түмэн болон Ким Ир Сенд Монголын талаар xамгийн эерэг нөлөөллийг үзүүлсэн xүн бол Ж.Самбуу болно.

1988 онд Ким Ир Сен нь Монгол Улсад xоёр даxь удаагаа айлчлалаар ирэxдээ Ж.Самбууг дурсаж Солонгосын дайны xүнд үед өөрт нь болон Xойд Солонгосын ард түмэнд xань болж байсан xүн бол Ж.Самбуу xэмээн дурсаж байсан билээ.