

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах компани шалгарсан байна.
Нийт долоон улсын 13 компани, түншлэл материалаа ирүүлж, хоёр үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтад “NFC” (БНXАУ-ын өнгөт металлын аж үйлдвэрийн гадаад инженеринг, барилга угсралтын компани) компани хамгийн өндөр оноо авч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болов.
БНXАУ-ын өнгөт металлын аж үйлдвэрийн гадаад инженеринг, барилга угсралтын компани нь:
1983 онд байгуулагдсан БНXАУ-ын төрийн өмчит инженеринг, уул уурхай, металлургийн компани юм.
-Тус компани нь Шэньжэнийн хөрөнгийн биржид 000758 кодоор бүртгэлтэй.
-Дэлxийн 50 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай.
-Өмнө нь Монгол, Казахстан, Замби, Конго, Вьетнам зэрэг орнуудад томоохон уурхай, баяжуулах болон хайлуулах үйлдвэрийн төслүүдийг тус тус хэрэгжүүлсэн.
-Зэс, цайр, хөнгөн цагаан, никель зэрэг өнгөт металлын уурхай болон хайлуулах үйлдвэрийн EPC (зураг төсөл–худалдан авалт–барилга угсралт) гүйцэтгэдэг гэдгээрээ дэлийд танигдсан компани юм.

