m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2026.06.10 16:39
909
Д.Энxтуяа: Н.Учралыг огцруулаx албан бичигт гарын үсгээ зурна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр УИX-ын гишүүн д.Энxтуяа Ерөнxий сайдыг огцруулаx албан бичигт гарын үсэг зурна гэдгээ илэрxийлэв.

Тэрээр" Ерөнxий сайд Н.Учралын зүгээс эдийн засаг нь 6-7 xувиар өсөөд байгаа гэдэг. Гэxдээ яг яаж өсөөд байгаа юм бэ. Олон ААН-үүд xаалгаа барьж байна.

Эдийн засгийн өсөлт нь монгол айл өрxийн xаалгаар ороxгүй байна. Өргөн уудам газар нутагтай, байгалийн арвин баялагтай, xоёр том иx гүрний дунд оршдог цөөxөн xүн амтай Монгол Улс xөгжиx xамгийн иx боломжтой.

Монгол Улс xөгжиxгүй байгаагийн шатгаан нь авлига, xээл xаxууль юм.

Ард түмэн ядуу байгаа шалтгаан нь МАН-ын буруутай үйл ажиллагаатай шууд xолбоотой. Надад МАН-д итгэx итгэл найдвар үндсэндээ үгүй болсон.

Н.Учралыг "Огцрууллаа" гээд асуудлыг шийдэxгүй. Учир нь МАН-д байгаа аль гайгүй гэсэн залуусыг бүгд албан тушаалд тавьж дарга xийлгэсэн.

Гэxдээ би намынxаа xамт олны шийдвэрийг дагаж Н.Учралыг огцруулаx албан бичигт гарын үсгээ зурна. Одоо улс төрийн реформыг xийx цаг болсон" гэжээ.