И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
10 мин дараа
207
Г.Отгонтуяа: Бид өшөө аваx биш, шударга шүүxийг xүсэж байна


Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр бусдын гарт 16 настайдаа xарамсалтайгаар амь насаа алдсан талийгаач оxин Ч.Шинэсарын ээж Г.Отгонтуяа шударга шүүxийг xүсэж байгаагаа өөрийн цаxим xуудсандаа нийтлэв.

Тэрээр" Өнөөдөр би зөвхөн охиноо алдсан эх хүний хувьд бус, шударга ёсыг эрэлхийлж буй Монгол Улсын иргэний хувьд энэ постыг бичиж байна.

Арван зургааxан настай охины минь амь насын хэрцгийгээр хөнөөсөн тэр өдрөөс хойш миний, бидний амьдрал өмнө ба дараа нь гэсэн хоёр хэсэгт хуваагдаж хэзээ ч өмнөх шигээ байхаа больсон.

Гэвч уй гашуунаас ч илүү хүнд зүйл байдаг нь үнэнийг бүдгэрүүлэх, нуун дарагдуулах, "Шударга ёс-"ыг замхруулах гэсэн оролдлого байдаг юм байна.

Энэ хүнд цаг хугацаанд хууль ёсны төлөөлөгч миний өмнөөс, үнэнийг хэлж чадахгүй охины минь өмнөөс дуугарч, хуулийн хүрээнд үнэнийг, "Шударга ёс-"ыг тогтоохын төлөө тууштай тэмцэж байгаа мэргэшсэн таван хуульчид өмгөөлөгчдөдөө чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.

Та бүхэн минь зөвхөн нэгэн хэргийн өмгөөлөгчид биш юм.Та бүхэн дуу хоолой нь тасарсан охины минь өмнөөс үнэнийг нэхэж байгаа ТЭМЦЭГЧИД юм.

Нийгэмд “МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ИРГЭН БҮРТ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ” гэсэн эрх зүйт ардчилсан нийгмийн суурь зарчмыг хамгаалан зогсож байгаа ХАМГААЛАГЧИД юм.

Харин бидний хүсэж байгаа зүйл ӨШӨӨ АВАЛТ биш юмаа. Бид зөвхөн ШУДАРГА үнэнийг л хүсэж байна. Бид зөвхөн ШУДАРГА шүүхийг л хүсэж байна.

Миний охин энэ дэлхийд дахин эргэж ирэхгүй.

Итгэхэд болон эвлэрэхэд хэцүү ч би маш сайн ойлгож байна. Гэхдээ охины минь амь нас үнсэнд хаясан шалз шиг үнэ цэнэгүй хөсөр хаягдаж, улмаар мартагдаж боломгүй санагдаад байна.

ШУДАРГА ШҮҮХ-ийн төлөө, ШУДАРГА ЁС-ны төлөө тэмцэж буй хүн МОНГОЛ УЛСЫН иргэн бүрийн хүчин чармайлт талаар өнгөрч болохгүй санагдаад байна.

Үнэнийг нуух боломжтой байж болно.
Гэхдээ үнэнийг устгах боломжгүй.
Шударга ёс хожимдож ирж болно.
Гэвч шударга ёс хэзээ ч алга болох ёсгүй.

Охины минь төлөө, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө, хүний амь насны үнэ цэнийн төлөө ӨМГӨӨЛӨГЧ нар минь тэмцсээр байна. Баярлаж явдаг шүү, та нартаа.

ҮНЭН ЯЛНА гэдэг бид ИТГЭНЭ. ШУДАРГА ЁС ЯЛНА гэдэгт бид НАЙДНА" гэв.

Ташрамд дурдаxад талийгаач Ч.Шинэсарын ээж Г.Отгонтуяа нь өнгөрсөн мягмар гарагт буюу 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд оxины Ч.Шинэсарын анxан шатны шүүxийн шийдвэртэй xолбоотой асуудлаар заxидал бичсэн юм.