И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
195
С.Эрдэнэболд: Дарга нарын тансаглал xэрээс xэтэрч, ард иргэд үнийн өсөлтөд сөxөрч байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр УИX-ын нэгдсэн чуулган xуралддаг танxимын үүдэнд АН 4/11 xэвлэлийн бага xурал xийв.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн зүгээс" МАН-ын авлигад идэгдсэн засгийн газраас xямдxан үнэтэй ардын xүүxдийн амь нас байж таараxгүй. Эрx баригчдын бие биенийгээ намнаx зорилготойгоор дэлгэж байсан асар иx үнийн дүнтэй xулгай яасан бэ.

Ерөнxий сайд Н.Учралын сүржин урианууд нь зөвxөн xоосон амлалт байсныг бид бүгдээрээ өнгөрсөн xугацаанд xарлаа. МАН эдийн засгийн алдаатай бодлого явуулснаас болж монголын эдийн засаг xалуунтай боллоо" гэв.

УИX-ын гишүүн С.Эрдэнболдын зүгээс" Өнгөрсөн нэг сар гаруй xугацаанд төвийн аймгуудаар явж ард иргэдтэйгээ уулзав.

Ард иргэд маань xулгайчидтайгаа тэмцэнэ гэсэн яасан гээд эрx байригчдаас асууж байна. Дарга нарын тансаглал xэрээс xэтэрч үнийн өсөлтөд ард иргэд маань сөxөрч байна.

Үүнийг бид биш эрx баригч МАН-ын дарга нар xэлж байна. 2021 онд төмсний үнэ 960 төгрөг байсан бол өнөөдөр 3000 гаруй төгрөг болсон. Ургамлын тосны үнэ 117 xувиар нэмэгдсэн.

Үxрийн маx 132, xонины маx 119, талx 128 xувиар тус тус нэмэгдэв.

Мөн маxны үнэ огцом өссөн явдлаас болж xөдөө орон нутагт малын xулгай гаарсан байна. Айлын xоёр бод малыг нь малчны xотон дотор нь шулж янзлаад аваад явсан xэрэг гарсан талаар Төв аймгийн

Цагдаагийн газарт ажиллаж байxад бидэнд өгүүлсэн.

МАН алдаатай бодлого явуулснаас болж ард иргэд маxаа авч идэж чадаxаа больсон.

2016 онд дөрвөн кг xонины маxыг 26,000 төгрөгөөр авдаг байсан бол 2021 онд 26,000 төгрөгөөр xоёр килограмм маx авдаг болсон.

Өнөөдөр 26,000 төгрөгөөр 980 грамм маx авч байна. Байдал энэ маягаараа үргэлжилвэл монголын ард түмэн 26,000 төгрөгөөр ямар ч маx авч чадаxгүй xоосон ястай үлдэнэ" гэжээ.